Төслүүд

Бид өсвөр үеийнхэнд бэлгийн цогц боловсролын модулиудыг хүргэхийг зорьж байна.

53d579782f270d69ca40b4a34928ef4fe33ef484

Home      About      Our Projects

Бэлгийн Цогц Боловсролын (БЦБ) цахим сургалтын модуль боловсруулах

Цахим сургалтын модуль ашиглан залуу үеийн Бэлгийн Цогц Боловсролын мэдлэгийг дээшлүүлэх

Үндэсний Статистикийн Газрын тоо баримтаас үзэхэд 10-19 насныхан 2019 онд 502,377 (нийт хүн амын 15.2%) байснаас 2030 он гэхэд 762,609 (19.7%) болж өсөх төлөвтэй байна. Энэ нь залуу үеийн бэлгийн боловсролыг дээшлүүлж, залуучуудад тохирсон бэлгийн, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг тодотгон х


Бидний хийж гүйцэтгэсэн ажлууд

“МСЭ Монгол” нь одоогийн БЦБ-ын хөтөлбөрт буй дутагталтай талуудыг илрүүлж, энэхүү хөтөлбөрийг ашиглан өсвөр үеийнхэнд чиглэсэн цахим сургалтын модуль боловсруулахаар бид ажиллаж байна.

Бидний илрүүлсэн, шийдвэрлэхээр зорьж буй дутагдалтай талууд:

  • Багшид төвлөрсөн, сурагчдыг оролцуулдаггүй сургалтууд
  • Ангид гучаас дээш тооны сурагчдын дунд албан сургалт явуулснаар ихэнх өсвөр насныхан санаа зовж, зөвлөгөө хэрэгтэй асуудлаа асуудаггүй.

Залуу хүмүүст энэ мэдээллийг хамгийн хэрэгтэй цагт нь олгох.


Үзүүлэх нөлөө

Залуучуудад хэрэгтэй мэдээлийг нь хэрэгцээнд нь хамгийн ихээр нийцсэн аргаар өгөх.

Энэхүү төслийн үр дүнд залуусын дунд БЗХӨ, ХДХВ-ийн тархалт буурна гэж бид үзэж байна. Мөн залуус хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж, эрт төрөх, үр хөндөлт хийлгэхээс сэргийлэх боломжтой болох юм.


Хамтдаа бид илүү ихээр нөлөөлж чадна

Манай баг Бэлгийн Цогц Боловсролын хөтөлбөрийг өргөжүүлж, илүү олон залууст  хүргэх сонирхолтой байна. Хэрэв та хөтөлбөрт хамрагдах буюу манай хөтөлбөрийг өргөжүүлэн тэлэх талаар хамтран ажиллах сонирхолтой байвал бидэнтэй холбогдоно уу.

Бидэнтэй холбогдохыг танаас хүсэж байна. Бидэндтэй хамтран ажиллаж түншлэхийг хүсвэл 77118710 дугаарын утсаар холбогдоно уу.