News

Working to provide high quality family planning services at all times

a48316fcb0730bd3554663aa2df05a9ce2a1d350

Home      About      Our News

Тэртээ 1994 онд Монгол Улсаас Их Британид сууж байсан Элчин сайдтай зөвлөлдсөний дагуу Монгол Улсын ЭМЯ-аас Marie Stopes International-д хамтран төсөл хэрэгжүүлэх хүсэлт гаргаснаар манай хөтөлбөрийн эхлэл тавигдаж байсан түүхтэй. Тухайн үед Эрүүл мэндийн Сайдаар ажиллаж байсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУ-ын Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, академич П.Нямдаваа, ЭМЯ-ны нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хариуцаж байсан МУ-ын Гавъяат эмч Д.Даваадорж,  НҮБ-ын Хүн Амын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт ажиллаж байсан Г.Пүрэвсүрэн нарт талархал илэрхийлье. Та бүхний санаачлан хэрэгжүүлсэн орлогоороо зардлаа санхүүжүүлэх ГБТ, НҮ-н клиник байгуулах төсөл амжилттай хэрэгжин, улмаар нийгмийн маркетингийн төсөл болон өргөжиж, 25 дахь жилдээ Монголын хүн амд үйляилгээ үзүүлж байна. Та бүхний алсын хараа, ухаалаг шийдвэр, нягт нямбай гүйцэтгэлийг бид түүчээлэн хадгалсаар өнөөдрийг хүрлээ.

Ийнхүү 1997 оны 9 сарын 16-нд Мари Стопс Интернэйшнлийн Удирдах зөвлөлийн хурлаас Нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгот албан ёсны Төлөөлөгчийн газраа Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байгуулах шийдвэр гарган, тухайн оны 11 сард Хууль зүйн яаманд бүртгүүлж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг.

Бид “Монгол Улсад нөхөн үржихүйн төлбөртэй үйлчилгээтэй загвар эмнэлэг байгуулах МОН/97/ПИ05” төслийг, төслийн санхүүжүүлэгч Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран хэрэгжүүлсэн билээ.

Манай глобаль стратегийн түнш НҮБ-ын ХАС, үүний дотор Монгол дахь НҮБ-ын ХАС-ын хамт олонд талархал илэрхийлье.

1998 оны 10 сард ГБТ, НҮ-н орлогоороо зардлаа санхүүжүүлэх анхны төлбөртэй клиник Улаанбаатар хотноо үүд хаалгаа нээж, зорилтот бүлэг болон нийтэд үйлчилж эхэлсэн.

Энэ клиник хэрэглэгчдийн талархлыг хүлээж, тэдний тавьсан хүсэлтийн дагуу бид УБ хотын БГД, БЗД, Дархан, Эрдэнэт хотод салбар эмнэлгийг нээн ажиллуулсан түүхтэй.

Өнөөдөр бидний гаргасан жимээр ГБТ, НҮ-н 100 гаруй  клиник Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгааг харахад бахархалтай байна. Манай эмнэлэг анх орлогоороо зардлаа санхүүжүүлдэг, нөхөн үржихүйн төлбөртэй үйлчилгээний загвар эмнэлэг байсан бол одоо ББНҮЭМ, ГБТ-ийн чиглэлээр Британий стандартыг Монголын хөрсөнд нутагшуулах болсныг хэлэхэд таатай байна. Бид 2021 оноос ГБТ-ийн зөвлөгөө өгөлт, суулгац ерөндөг тавих авах чадамж бүрдүүлэх сургалтыг өөрийн эмнэлэгийг түшиглэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд цаашид энэ чиглэлээр ЭМЯ, Монгол дахь НҮБ-ын ХАС-тай хамтран ажиллана.

2014-2017 онд хэрэгжсэн Данида төслийн хүрээнд нийт 3700 эмнэлгийн мэргэжилтэнд сургалт хийсэн бол 2019 оноос ЖСЭХ-ийн тендерийн нийлүүлэлт хийж эхэлсэнтэй уялдуулан Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын ЭМГ-тай хамтран 350 гаруй эх барих эмэгтэйчүүдийн их эмч, эх баригч нарт ГБТ-ийн зөвлөгөө өгөлт, суулгац ерөндөг авах, тавих онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулсан. Сургалтыг манай мастер багш, сургагч багш нараас гадна АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхим, ЭХЭМҮТ-ийн эрдэмтэн багш нар хөтлөн явуулж байна.

Дараагийн нэг том төсөл бол боломжийн үнэтэй жирэмслэхээс сэргийлэх орчин үеийн арга, хэрэгслээр хангах “Contraceptives social marketing”-ийн төсөл юм.

Энэ төслийг  Монгол дахь НҮБ-ын ХАС-тай хамтран хэрэгжүүлсэн ба 2000 онд Trust эрэгтэй бэлгэвчийг, 2002 онд Lady Trust эмэгтэй бэлгэвчийг зах зээлд нийлүүлж эхэлсэн. Одоо бол энэ брэнд маань “чамд траст байгаа юу?” гэсэн хэлц үг болтлоо танигдаж, нийтийн хэрэглээ тренд болоод байна.

Манай нийгмийн маркетингийн төсөл загвар эмнэлгийнхээ жишгээр орлогоороо зарлагаа нөхөх бизнес загварчлалаар, зорилтот бүтээгдэхүүнийг зорилтот зах зээлд чиглүүлэн, зорилтот үнээр хүргэсээр байна. Манай нийгмийн маркетингийн давуу тал нь Лондонгийн Төв байгууллагаас 37 орны хөтөлбөрийн хэрэгцээг нэгтгэн, ерөнхий гэрээний худалдан авалт хийдэгтэй холбоотой. Хэрэгцээг нэгтгэсэнээр тоо хэмжээ өндөр, боломжийн үнээр гэрээлэх боломж бүрддэг бол ЕГ-ний тендерийн урьдчилсан сонголтын үе шатаар чанарын баталгааг хангаж байдаг. Үүнийг энгийнээр илэрхийлбэл бидний нийлүүлдэг бэлгэвч, ерөндөг НҮБ-ын ХАС-ын баталгаатай, харин ХДБ, тариа, суулгац зэрэг эмүүд нь ДЭМБ-ын баталгаатай байдаг гэсэн үг юм.

Бид чанарын баталгаатай ЖСЭХ зах зээлд нийлүүлэхээс гадна өсвөр үе, иргэдэд БНҮЭМ, ГБТ-ийн зөвлөгөө сургалтыг хийсээр ирсэн. (Монос фарм ХХК, Тавин Ус ХХК, Хустайн нуруу байгалийн цогцолбор газар, Орчлон сургууль, Плэйтайм хөгжмийн наадам)

2019 онд Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээ стандартыг шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү стандартад орсон хамгийн том өөрчлөлт нь ҮХДГБТ-ийн нэмэлт шаардлага юм. Дэлхий нийтээр аюулгүй үр хөндөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх,  ҮХДГБТ-ийг нэмэгдүүлэх замаар аюултай үр хөндөлтөөс сэргийлж, ҮХ-ийн тоог бууруулж байна.

Анх байгуулагдсан цагаас хойш бидэнтэй хамтран ажилласан Монгол Улсын ЭМЯ, Монгол дахь НҮБ-ын ХАС, ДЭМБ, Глобаль сан, АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхим, Монголын Эх Барих Эмэгтэйчүүдийн Эмч нарын нийгэмлэг, төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууддаа, бидний байгуулсан загвар эмнэлгийн жишигээр ГБТ, НҮЭМ-ийн тусламж үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй мэргэжил нэгтнүүддээ, бидний бүтээгдэхүүнийг нийтийн зах зээлд түгээхэд хамтран ажилладаг Эм хангамжийн байгууллагынхандаа, зах дэлгүүр зочид буудлын бизнес эрхлэгчиддээ, нийт үйлчлүүлэгчиддээ MSI Reproductive choices (Marie Stopes International хуучин нэрээр) Олон Улсын Төрийн Бус Байгууллагын Монгол дахь хөтөлбөр байгуулагдсаны 25 жилийн ойн мэндийг дахин дэвшүүлье!

Хүүхэд бүр хүссэн байг эрхэм зорилгын дор нэгдсэн үе үеийн ажилтнууддаа ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.


Marie Stopes International Олон Улсын Төрийн Бус Байгууллагын Монгол дахь хөтөлбөр Эм Эс Ай Си Си ХХК нь Жирэмслэхээс Сэргийлэх Дэлхийн Өдрийг тохиолдуулан, өсвөр үе залуучуудын оролцоог хангасан #Openmic арга хэмжээг зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд залуус олон сайхан дууг хамтран дуулж, бүжиглэхийн сацуу БЗДХ, хүсээгүй жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө мэдээллийг авлаа.

#open #mic #watch #WCD #marie #stopes #silverline

Танилцуулга видео: https://www.facebook.com/reel/673732901389970

2023.09.26


Нийт үйлчлүүлэгчиддээ Marie Stopes International Олон Улсын Төрийн Бус Байгууллагын Монгол дахь хөтөлбөр байгуулагдсаны 25 ЖИЛ-ийн ойн баярын мэндийг хүргэе!

“ХҮҮХЭД БҮР ХҮССЭН БАЙГ”

ИТГЭЛ ТҮГЭЭСЭН 25 ЖИЛ


Дэлхийн Жирэмслэхээс Сэргийлэх Өдөр- 2022 оны 9 дүгээр сарын 26

Өсвөр насныхан, залууст жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийг хүртээмжтэй байлгахын ач холбогдлыг Marie Stopes International Олон Улсын Төрийн Бус Байгууллагын Монгол дахь хөтөлбөр онцолж байна.

Өнөөдөр дэлхий дахинаа 23 сая өсвөр насны охид жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн хүртээмжгүй байдалд байна. Хүртээмжгүй байдал нь залуу үеийнхний амьдрал, ирээдүйд сөргөөр нөлөөлж, боловсрол эзэмших, мөрөөдлөө биелүүлэх боломжийг нь хязгаарладаг.

Манай Улсын хувьд нийт хүн амын 31.1%-ийг 0-14 насны хүүхэд, 13.6%-ийг 14-24 насны өсвөр залуу үеийнхэн эзэлж байгаа нь өсвөр үеийнхэнд бэлгийн боловсрол олгох, жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийг хүртээмжтэй байлгахын ач холбогдлыг илтгэж байна.

Жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгсэл нь зөвхөн жирэмслэхээс сэргийлээд зогсохгүй охид эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчилдөг. Маргаашийн ирээдүйг бүтээх өнөөдрийн өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн сонголтуудыг бий болгох замаар тэдэнд мөрөөдөлдөө хүрэхэд нь туслах боломжтой. 

Буруу ташаа ойлголт, үнэ өртөг, бусдаас санаа зовох зэрэг нь олон залуусыг өөрт хэрэгтэй жирэмслэхээс хамгаалах хэрэгслийг ашиглахад саад болдог. Залуучуудыг чадавхжуулахын тулд тэдэнд ээлтэй үйлчилгээгээр дамжуулан жирэмслэхээс сэргийлэх тусламж үйлчилгээ, мэдээллийг хүргэх шаардлагатай байна.

Marie Stopes International Олон Улсын Төрийн Бус Байгууллагын Нигериа улс дахь хөтөлбөрөөс жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн үйлчилгээ авсан өсвөр насны үйлчлүүлэгч хэлэхдээ, “Ээж маань 19 настайдаа сургуулиа орхисон бөгөөд хоёр нагац эгчид маань ч бас ийм зүйл тохиолдсон. Тэдний дунд нийтлэг байсан нэг зүйл бол төлөвлөөгүй жирэмслэлт байв. Миний хүсэл бол дунд сургуулиа төгсөж, их сургуульд элсэн орж, хуульч болох мөрөөдөлдөө хүрэх. Гэхдээ би мөрөөдлөө биелүүлэхийн тулд жирэмслэхээс өөрийгөө хамгаалах ёстой” гэжээ.

Иймд бид цаг алдалгүй арга хэмжээ авах  шаардлагатай байна. Тийм ч учраас энэ жилийн Жирэмслэхээс Сэргийлэх Дэлхийн өдрийг тохиолдуулан Marie Stopes International Олон Улсын Төрийн Бус Байгууллагын Монгол дахь хөтөлбөрөөс “өсвөр залуу үе жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн хүртээмжгүй байдалд орхигдох ёсгүй” хэмээн уриалж байна.

Жирэмслэхээс сэргийлж болдог талаар мэдлэг мэдээлэлгүй, мэдээлэлтэй ч хаана хэнд хандахаа мэдэхгүй байснаас шалтгаалж олон залуу эмэгтэй амьдрал, ирээдүйдээ итгэл алдарч байна. Тэдний амьдралыг өөрчлөх энгийн бөгөөд боломжийн үнэ өртөгтэй аргуудын нэг нь гэр бүл төлөвлөлт бөгөөд жирэмслэхээс сэргийлэх арга хэрэглэснээр тэдэнд боловсролоо дуусгах, зорилго хүсэл эрмэлзэлдээ анхаарлаа төвлөрүүлэх, ирээдүй хойч үеийнхээ боломжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрддэг.

Хүүхэд бүр хүссэн байг!Итгэл түгээсэн 25 жил.

2022.09.26


MSI Mongolia engages young people at a popular music festival

For the third time, MSI Mongolia engages with young people at the PLAYTIME music festival.

As part of the MSI 2030 Strategy, MSI Mongolia has set out to reach nearly 10 times more clients under 20 with clinical services than in 2020. To achieve this, they’re building young people’s awareness of our services.

One recent awareness-building activity was engaging with young people at the popular and long-running PLAYTIME music festival. Over the four festival days, the team offered reproductive health and family planning counselling to 220 young people, ran quiz competitions, and gave away free condoms to festival goers. In total, they engaged 1070 adolescents.

MSI Mongolia even managed to get onto the official festival’s programme, hosting an interactive session aptly named “Double Protection”. During the gig, the programme’s Clinical Lead, Dr Enkh-Oyun, supported by Pigeon the Comedian (stage name), talked about condoms as the only method that can prevent unwanted pregnancies and sexually transmitted diseases at the same time. The session was live streamed via Facebook.

09/09/2022


​This week’s picture features MSI Mongolia team members planting trees in one of Mongolia’s national parks.

This year our Mongolia programme celebrates its 25th anniversary. To mark the occasion on the 15th of May, the team got together and planted Mongolian Almond trees (Prunus Mongolica) as part of the “One billion trees by 2030” national campaign. The campaign is part of Mongolia’s efforts to reduce the impact of climate change and bolster the country’s contributions to achieving the United Nations Sustainable Development Goals.

31/05/2022


This week’s picture features MSI Mongolia’s Country Director, Tsatsral Ichinkhorloo (pictured above left), holding the Order of the Polar Star award.

The Mongolian government has presented our programme in Mongolia with the country’s highest civilian award for special merits to society. Previous recipients include President Barack Obama and former US Secretary of State Hillary Clinton.

Congratulations to MSI Mongolia’s team!

​Do you have a picture or video that we could feature as ‘Picture of the week​’? Please email it alongside a short description to Internal Communications​​​​​​​​​.07/01/2022


MSI Mongolia: 77 million condom sales over 20 years

Over the last 20 years, MSI Mongolia has sold over 77 million condoms, becoming the most trusted contraceptive provider in the country.

The programme began supplying Trust branded condoms in 2000, selling 300,000 condoms in its first year. Thanks to effective marketing on social media and a feature on the country’s most-watched reality TV programme, People’s Couch, by 2008, sales had increased 18 times over, helping to address the unmet need for contraception in Mongolia.

The growing brand awareness has given the team space to innovate, developing extra features geared towards customers’ pleasure and introducing 14 new types of condoms, including coloured, scented, dotted and neon versions.

Currently, their most popular product is Trust Dotted, with an average of 20,000 condoms sold per month.


Ensuring quality services provision

Marie Stopes Mongolia’s clinic is a service favility that was founded in partnership with the Government of Mongolia, UNFPA Mongolia within the Project framework

As a result we established three branches of the Reproductive Clinic in Ulaanbaatar, Darkhan and Erdenet. We have also implemented the Contraceptive Social Marketing Program which aims to provide evenly the Mongolian population with affordable, accessible and modern contraception, and the first product of the Program was a condom called ‘TRUST’.


Our partnerships

We partner with public and private hospitals on the following initiatives:

CSM-Contraceptive Social Marketing Program
Within the framework of the National Reproductive Health Program, Marie Stopes International NGO with the support of the Ministry of Health and the UNPF has been distributing male and female condoms to the population through the Contraceptive Social Marketing Program since 2000.

ООС- a distribution channel involving hospitals and other clinics
This was started in 2009 in order to supply the public and private hospitals with related contraceptives


MSI-Mongolia clinic continuing its services amid coronavirus pandemic

Since the global pandemic covid-19 outbreak threatened locally in Mongolia, regardless of taking actions of mass quarantine to strict lockdown several times in between, Marie Stopes Mongolia has been able to continue its clinical services to support access to reproductive health supplies and services for clients.

MSI Mongolia clinic has adjusted its operations and now provides booked appointements through our contact centre and social media platforms. Our advice-giving services also continued through facebook messenger chat and our ohone linesOur team also adjusted its staff roaster such as those who lived within walking distance from the clinic were appointed to work during the strict lockdown days which allowed us to continue operations as per usual.