Манай төвүүд
Өндөр чанарын нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.
Үйлчлүүлэгчдэдээ аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх
Мари стопс эмнэлэг нь таны хэрэгцээг нэг дээвэр дор хангах олон төрлийн үйлчилгээг санал болгож байна
Бид аюулгүй, тохь тухтай, олоход хялбар, нийтийн тээврийн үйлчилгээ сайтай газарт байрладаг. Манай ажлын цаг нь үйлчлүүлэгчиддээ хамгийн тохиромжтой цагуудад байдаг
Биднийг сонгох шалтгаан
Манай төвөөр үйлчлүүлж буй эрэгтэй, эмэгтэй үйлчлүүлэгчид манай үүд хаалгаар алхан орсон мөчөөсөө тав тухтай, аятай таатай мэдрэмж авахын төлөө бид хичээн ажилладаг.
Энэ бүхэн хүртээмжээс эхэлдэг. Үүний тулд төвүүдээ аюулгүй, тухтай, олоход амар, нийтийн тээврийн хэрэгсэл хүртээмж сайтай газруудад байршуулдаг. Мөн тухайн газар орны хүмүүст хамгийн тохиромжтой цагуудаар нээлттэй байлгадаг.
Бид барилгын гадна дотор, засал, өнгө төрхийг цэвэрхэн, үзэмжтэй байлгахын тулд нарийн стандартыг мөрддөг. Зөвхөн анагаах, аюулгүй байдлыг хангах бус, үйлчлүүлэгч бидэнд хэдий чухлыг илэрхийлдэг ийн анхаардаг. Төвүүддээ үзүүлэх бүхий л үйлчилгээндээ чанарыг дээд зэргээр хангаж, манай дэлхий дахинд мөрдөгдөж буй эмнэлгийн стандарттай нийцэж буй эсэхийг нарийвчлан хянадаг.
Төвийн уур амьгал нь эмнэлгийн өндөр стандарттай эн тэнцүү ач холбогдолтой. Дулаан, найрсаг уур амьсгал нь үйлчлүүлэгчдэд тайван, түшигтэй мэдрэмж төрүүлээд зогсохгүй зарим тохиолдолд хурдан эдгэрэхэд нь нөлөөлдөг учир төвүүдээ аль болох “эмнэлгийн бус” өнгө төрх, уур амьсгалтай байлгахыг хичээдэг юм.
Биднээс үргэлж хүсэн хүлээж болох зүйл
Манай эмнэлэгт ямагт үйлчлүүлэгчийг эн тэргүүнд тавьдаг ур чадвартай, халуун сэтгэлтэй мэргэжилтнүүд ажилладаг.
Бид цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй орчин бүрдүүлэх нарийн стандартыг мөрдсөнөөр манай үүдээр алхан орсон үйлчлүүлэгч бүрт хамгийн шилдэг тусламж үйлчилгээ үзүүлэхийг чармайдаг.
Энэ нь зөвхөн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд нөлөөлөх төдийгүй үйлчлүүлэгч бидэнд хэдий чухлыг батлан харуулдаг юм. Төвүүддээ үзүүлэх бүхий л үйлчилгээндээ чанарыг дээд зэргээр хангаж, манай дэлхий дахинд мөрдөгдөж буй эмнэлгийн стандарттай нийцэж буй эсэхийг нарийвчлан хянадаг.