Бид хэн бэ
Эдүгээ манай байгууллага 37 оронд, 9,000 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйлчлүүлэгч төвтэй хандлагатай, эмнэл зүйн чанарын өндөр стандартыг баримталдаг “МСЭ Монгол” нь Монгол улсад бэлгийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн үйлчилгээ үзүүлдэг хамгийн том төрийн бус байгууллага юм. Үйлчлүүлэгч хэдийд ч бидэнд хандахад тухтай, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэхэд бид төвлөрөн ажилладаг.
Манай хамт олон нийт 9,000 ажилтан 37 оронд нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний сонголт олгох нэгдсэн зорилго тавин ажиллаж байна.
Бид бол “МСЭ Нөхөн Үржихүйн Сонголт”. Энэ нэрэнд өгүүлсэнчлэн бид үйлчлүүлэгчийн сонголтыг эрхэмлэж, эмэгтэй хүн бүр, охид бүсгүй бүр өөрийн амьдралын замд нөлөөлөх шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй байх ёстой хэмээн үздэг.
Бид жирэмслэлтээс хамгаалах хэрэгслээс аюулгүй үр хөндөлт, аюултай ажилбарын дараах амь нас аврах ажиллагаа хүртэл энэрэнгүй, өндөр чанарын бэлгийн бөгөөд нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд үзүүлэхийг эрмэлздэг.
“МСЭ Нөхөн Үржихүйн Сонголт”-ыг үүсгэн байгуулагчдынх нь өндөр чанартай, үйлчлүүлэгчтэй төвтэй тусламж үйлчилгээ үзүүлснээр эмэгтэйчүүдэд ирээдүйн сонголтоо, өөрсдийнхөө үзэл бодлоор хийхэд нь дэмжлэг үзүүлж чадна гэсэн итгэл үнэмшил дээр тулгуурлан байгуулсан.
Эдүгээ манай байгууллага 37 оронд, 9,000 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Би эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн бүх насанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, зарим улс оронд зөвхөн эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг бол заримд нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь хүргэдэг. Манай баг хамт олон том хотуудаас эхлээд хүний хөл хүрээгүй хөдөө тосгод хүртэл үйлчилгээ үзүүлж буй газартаа чин сэтгэлээсээ ажилладаг. Бусдын үйлчилгээ үзүүлж чадахгүй, очихгүй газар орнуудад тусламж үйлчилгээ үзүүлснээр бид олон охид, бүсгүйчүүдэд боломжгүй байсан сонголтуудыг хүргэж, хувь хүн, гэр бүл, нийгэм хамтын амьдралд дэвжин дээшлэх үүдийг нээж өгдөг.
1976 оноос хойш бид 155 сая гаруй эмэгтэйд бэлгийн болон нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Одоогийн байдлаар бид бүхэн өдөрт 35,000 үйлчлүүлэгчтэй харьцаж, манай олгодог жирэмслэлтээ хамгаалах аргуудыг дэлхий даяар 32 сая эмэгтэй, охид ашиглаж байна. Өнгөрсөн жил манай үйлчилгээ 13,4 сая хүсээгүй жирэмслэлтээс хамгаалж, 5,6 сая аюултай үр хөндөлт, 35,000 эхийн эндэгдэл гарахаас сэргийлж чадсан. Бидний ажил ид өрнөж байна.
Бидний хүсэл зорилго
Бид тодорхой нэг зорилгод хүрэхээр тэмүүлж байна: 2030 он гэхэд аюултай үр хөндөлт үгүй болж, жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг хэрэгцээтэй хүн бүрт хүртээмжтэй болох. Үүнд хүрэхийн тулд бүхий л үйл ажиллагааныхаа цөмд бүх төрлийн, хэлбэрийн сонголтыг тавьдаг.
Үйлчилгээ үзүүлэхээс гадна хүмүүс жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүд, аюулгүй үр хөндөлт зэрэг хүний амь насанд хүрдэг үйлчилгээ авахад саад учруулдаг шаардлагагүй хууль эрхзүйн, анагаахын, дүрэм журам, хязгаарлалтуудыг үгүй болгохоор үргэлжлүүлэн ажиллана.
Бид хамтын ажиллагагаа өргөжүүлэн тэлж, нийгэм нийт, үйлчлүүлэгчидтэй ойр дотно хамтран ажиллаж, үгийг нь сонсож, мэдлэгээ хуваалцахыг эрмэлзэнэ.
Түүнчлэн хамгийн алс хязгаар нутагт амьдардаг, хүрэхэд хэцүү газар буй эмэгтэйчүүдээс эхлээд нийгмийн хориг, цээр, хэвшмэл үзлээс үл хамааран жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл хайж буй өсвөр насныхан хүртэл хэнийг ч үлдээхгүйн төлөө тэмцэнэ.
Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл, аюулгүй үр хөндөлт, үр хөндөлтийн дараах тусламж үйлчилгээний хүртээмж нь хүний амь насыг авардаг гэдгийг бид мэднэ. Заримынх нь хувьд эдгээр нь боловсролтой болж, ажил үйлсээ эхлүүлэх боломж нь болдог. Өөр бусдынх нь хувьд одоо байгаа гэр бүлээ харж халамжлах боломжтой болохыг хэлнэ. Бүгдийнх нь хувьд өөрсдийнхөө ирээдүйг өөрсдөө шийдэж, илүү шударга, тэгш хүртээмжтэй нийгэм бүтээхэд хувь нэмрээ оруулах эрх чөлөө гэсэн үг юм.
Тулгарч буй бэрхшээл
Сая сая охид, эмэгтэйчүүд өөрсдийнх нь амьдралыг өөрчлөх боломжтой жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл, аюулгүй үр хөндөлтийг хүртэх боломжгүй байдаг.
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл авах хүсэлтэй ч хүртээмжгүй байгаа 218 сая охид, эмэгтэйчүүд байна. Хэрэв нэмэлт арга хэмжээ авахгүй бол энэ тоо 2030 онн гэхэд 300 сая болж өснө.
Our global strategy
Our strategy and vision for the next decade is bold: By 2030, no abortion will be unsafe and everyone who wants access to contraception will have it.
By 2030, no abortion will be unsafe and every individual who wants access to contraception will have it.
Our vision
From a choice of contraceptive or safe abortion method, to a choice over where and how to access care, through our new strategy and our new name, we at MSI Reproductive Choices are committed to ensuring everyone is supported to make decisions about their bodies and their futures.
We know that this can be achieved, but it will require us to work differently and to adapt to our changing world. Our MSI 2030 strategy commits us to being a better partner, to confronting the challenges we face with courage and innovation, and to closing the gap – once and for all – so that everyone is only one contact away from a safe provider.